БНХАУ-д суралцаж буй оюутнууд 7 сая төгрөгийн үнэ бүхий хэрэгсэл хандивлажээ

A- A A+
БНХАУ-д суралцаж буй оюутнууд 7 сая төгрөгийн үнэ бүхий хэрэгсэл хандивлажээ

Дэлхийн дахинд тархаад буй COVID-19 вирусийн халдвараас улс эх орон, ард иргэдээ хамгаалж, урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авч, үе шаттай зохицуулалтуудыг хийн, өндөржүүлсэн бэлэн байдалд цаг наргүй ажиллаж байгаа Эрүүл мэндийн салбарын хамт олонд төрийн болон ТББ, ААН, хувь хүмүүс хандив өглөө.

• БНХАУ-н ӨМӨЗО-ны МУИС-д суралцаж буй оюутнууд 7,289,000 төгрөгийн үнэ бүхий амны хаалт N95, халуун хэмжигч, вирусын эм /арбидол/
• Худалдаа хөгжлийн банк 40,000,000 төгрөгийн үнэ бүхий амны хаалт, түргэвчилсэн оношлуур, зайнаас халуун хэмжигч
• Швед улсад суугаа П.Гандулам, Г.Балжинням 1,000,000 төгрөгийн үнэ бүхий зайнаас халуун хэмжигч 8ш
• ЭМДЕГазар 4,947,274 төгрөгийн үнэ бүхий N95 амны хаалт, ширхэг, Анхан шатны тусламжийн эмийн сан, Чагнууртай даралтын аппарат, зөв аарц 
• Номин косметикс 2,5000,000 төгрөгийн үнэ бүхий гар ариутгагч 500ш тус тус хандивлажээ.