Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Дэд даргаар М.Баярмагнайг томилов

A- A A+
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Дэд даргаар М.Баярмагнайг томилов

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар М.Баярмагнайг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Дэд даргаар томиллоо.

М.Баярмагнай 2019 оны 6 дугаар сараас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Гадаад хамтын ажиллагааны албаны дарга, дэд даргын үүргийг хариуцагчаар тус тус ажиллаж байв.

1999-2008 онд Худалдаа хөгжлийн банканд эдийн засагч, ахлах эдийн засагч, газрын захирал, 2009-2012 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сангийн захирал, газрын дарга, 2016-2019 онд ЭХЯ-ны ТЗУГ-ын дарга, 2019 онд  БОАЖЯ-ны ТЗУГ-ын даргаар тус тус ажиллаж байжээ.

Түүний ажлын туршлага, ажиллах чадвар, удирдан зохион байгуулах болон ажил хэрэгч чанарыг харгалзан тухайн албан тушаалд томилох үндэслэл болгосон байна.