УИХ-д нэр дэвшигч нам, эвслүүдийн батламжийг өнөөдөр гардуулна

A- A A+
УИХ-д нэр дэвшигч нам, эвслүүдийн батламжийг өнөөдөр гардуулна

Сонгуулийн ерөнхий хороо сонгуульд оролцуулахаар бүртгэсэн намуудад өнөөдөр, маргааш хоёр өдөр хуваарийн дагуу батламж гардуулна. СЕХ-ны хуралдаанаар УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлсэн нам, эвслийн баримт бичгийг нягтлан шалгасан хуульд заасан шаардлагыг хангасан эсэх дүгнэлтийг хэлэлцэн 15 нам, 4 эвслийг сонгуульд оролцуулахаар бүртгэн шийдвэрээ гаргасан. Эдгээр нам, эвслийнхэнд дараах хуваарийн дагуу батламж гардуулна.