Шатрын онлайн ганцаарчилсан нээлттэй тэмцээний дүн гарлаа

A- A A+
Шатрын онлайн ганцаарчилсан нээлттэй тэмцээний дүн гарлаа

Монголын шатрын холбооны онлайн ганцаарчилсан нээлттэй тэмцээн өнгөрсөн сарын 13-29-нд амжилттай явагдаж дүнгээ гаргалаа. Дээрх тэмцээний хүрээнд зохион байгуулагдсан долоон хэсэг тэмцээнд нийт 204 шатарчин оролцсон.

Ийн эрэгтэйчүүдээс ОУМ С.Ган-Эрдэнэ тэргүүлж, ОУМ Д.Батсүрэн, ИМ Б.Гүндаваа нар удаалсан байна. Харин эмэгтэй төрөлд ОУМ Т.Мөнхзул түрүүлж, ДШХДМ Д.Мөнхзул, ДШХДМ Т.Номиндалай нар хоёр, гуравдугаар байрт оржээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ