АНУ-аас ковид-19-ын эсрэг хамгийн үр дүнтэй “Remdesivir” эмийг бусад орон руу олон тоогоор илгээнэ

A- A A+
АНУ-аас ковид-19-ын эсрэг хамгийн үр дүнтэй “Remdesivir” эмийг бусад орон руу олон тоогоор илгээнэ

АНУ-ын Засгийн газраас ковид-19-ын эсрэг эерэг нөлөө үзүүлсэн “Remdesivir” эмийг хэдэн мянгаар нь бусад орон руу явуулах болсон тухай мэдэгджээ.

Харин аль улс оронд илгээх тухай энэ долоо хоногт шийдвэрлэнэ гэж эм үйлдвэрлэж буй “Gilead Sciences” компаний захирал Даниел мэдээлсэн байна. Судалгаанаас үзэхэд энэ эмийг хэрэглэсэн өвчтөнүүдийн эмчлэгдэх хугацаа богиносохоос гадна нас баралт багассан байгаа юм. Эмийг бусад орон руу хэрхэн илгээж, ямар үнээр борлуулах тодорхой мэдээллийг хараахан өгөөгүй байгаа юм байна.