Чингэлтэй дүүрэгт УИХ-ын 2020 оны сонгуульд өрсөлдөх таамаг

A- A A+
Чингэлтэй дүүрэгт УИХ-ын 2020 оны сонгуульд өрсөлдөх таамаг

Чингэлтэй дүүрэгт УИХ-ын 2020 оны сонгуульд өрсөлдөх таамаг. Энэ жил бие даагчид өнгөтэй байхуу, уламжлал ёсоор МАН өнгөлөх үү? Харин АН хүч түрэх үү?
Бие даагчдаас:
Утааны эсрэг ээж аавууд-ын Ц.Пүрэвхүү
Сайн тал: 2016 оны өвлөөс хойш УБ-ын утааны асуудлаар иргэдийн дуу хоолой болж шат шатны байгууллагуудад нөлөөлөн УБ-ын утааг энэ жилээс 50 хувиар буурахад гар бие оролцон ажилласан. Одоо гэр хорооллын дэд бүтцийн асуудлыг хүчтэйгээр хөндөж мөн л гэр хорооллын иргэдийн дуу хоолой болон ажиллаж байгаа тэмцэгч.
Муу тал: Асуудлыг хэт улс төржүүлж байж олны анхааралд авч ирдэг гэсэн иргэдийн шүүмжлэл их байдаг.

УИХ-ын гишүүн асан Г.Уянга
Сайн тал: Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байгаа. Цаазын ялыг сэргээх асуудлаар хүчтэй тэмцсэн. УИХ-ын гишүүнээр 2012-2016 онд ажиллаж байсан.
Муу тал: Л.Эрдэнэчимэг гишүүн найзтайгаа хамт байхдаа хийсэн нууц бичлэгийг задалсан асуудлаар ихээхэн шүүмжлэлд орсон.

МАН –аас
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:
Сайн тал: Нийгэмд шударга 5-н нэг гэж танигдсан. Хууль санаачлах ажилд идэвхитэй оролцож харагддаг.
Муу тал: нэр хүнд сайтайдаа эрдэж жирийн иргэдтэй уулзах нь бага. УИХ-д суухдаа иргэдийн амьдралд, Чингэлтэйд яг ямар асуудлыг шийдвэрлэсэн нь тодорхойгүй.

УИХ-ын гишүүн Д.Ганболд:
Сайн тал: Чингэлтэй дүүргийн хойд хэсгээр хэд хэдэн бүтээн байгуулалт хийсэн харагддаг. Хөдөлмөрч, туйлбартай
Муу тал: Хамтрагчаа хэргээ бүтээснийхээ дараа мартдаг гэсэн явган яриа түүний талаар их байдаг.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:
Сайн тал: Өргөдлийн байнгын хорооны даргаар ажиллаж байгаа. Сэтгүүлч байхдаа эдийн засаг уул уурхайн салбарынхантай ойр байсан. Уул уурхайн салбарын Сү.Батболдыг Ерөнхий сайд байхад хэвлэлийн албаны даргаар нь ажилладаг байсан. Дарга нартай их ойр ажилладаг. Хөдөлмөрч.
Муу тал: Бусдын хийсэн ажлыг өөрөө хийсэн мэтээр ярьдаг. Гишүүн болмогцоо өөрийн хамаатан ах дүүсээ төрийн албанд ажилд оруулдаг. ЖДҮ-д холбогдож иргэдийн боломжийг хулгайлсан гэгддэг. Гишүүн болсноосоо хойш хөрөнгө нь 15 дахин өссөн гэгддэг.

АН –аас
НИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүү
Сайн тал: Маш сайн ярих урлаг эзэмшсэн, сонгогдсон тойрогтоо бүтээн байгуулалт хийсэн. Иргэд ам сайтай. АН-ын Генсек болж хүчирхэгжсэн.
Муу тал: Ардчилсан намын дарга нарын гаргасан санхүүжилтийн схемээс болж шинэхэн генсек шүүмжлүүлж эхэлсэн.

Гишүүн асан Г.Баярсайхан
Сайн тал: Сайн мэдэхгүй байна.
Муу тал: Бүгд мэднэ дээ.

Нет капиталын захирал Д.Сүндий
Сайн тал: Ах нараас айхгүй үзэлцэнэ гэдэг цөстэй хүү.
Муу тал: Эхнэрээ зоддог, 2 эхнэртэй. Гэр бүлийн хүчирхийлэгч гэдгээрээ олонд танигдсан. Гэр бүлээрээ мөнгө хүүлэх салбарт ажилладаг гэж олны шүүмжлэлд өртсөн.

Бусад нам:
Буян компанийн захирал Б.Жаргалсайхан
Сайн тал: Шүүмжит яриаг маш сайн хийдэг. Буян компнийг олон жил удирдан олон зуун хүнийг ажлын байраар хангаж байгаа. Хэнээс ч эмээхгүй ярьдаг тул нийгэмд шударга хүн гэдгээрээ танигдсан.
Муу тал: Маш харамч, хүнийг ажлуулсан мөнгөө өгөхдөө луу унждаг. Лицензийн наймаанд нэр холбогддог. Ярихаас цааш үйлдэл байдаггүйд нь иргэд шүүмжлэлтэй ханддаг.

Дараагийн Постоор Сонгинохайрхан дүүрэгт өрсөлдөгчдийг Бие даагчид, МАН, АН, Бусад намаар нь танилцуулах болно.
Судлаач: Б.Баярхүү