100 саяын горилогчид

A- A A+
100 саяын горилогчид
Баян-Өлгий аймаг
 
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН 6 ГОРИЛОГЧ 2 ТЭРБУМ 217 САЯ ТӨГРӨГ АН-Д ТӨЛНӨ
 
Үндэсний цөөнх болсон казакууд амьдран суудаг Баян-Өлгий аймаг 3 мандаттай. Үндэсний аудитын газраас тус аймгийн сонгуулийн зардлын дээд хэмжээг 405.4 сая төгрөг гэж баталж өгсөн.
Баян-Өлгий аймгаас өнөөдөр АН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр  Монгол Улсын гавьяат эмч Б.Бесин, Зам тээврийн дэд сайд  асан Х.Ержан,  Ерөнхийлөгчийн зөвлөх Ш.Шандос, УИХ-ын гишүүн Д.Мурат,  “Монистройэра” ХХК-ийн захирал Р.Гажаев,  УИХ-ын гишүүн асан А.Бакей нар тус бүр 100 сая төгрөгөө урьдчилан төлсөн.
 
 
 
С.Эрдэнийн халаасанд нийтдээ 600 сая төгрөг төлсөн эдгээр горилогчид 5 сарын 10-наас өмнө  тус бүр 202,7 сая төгрөг  буюу нийлбэр дүнгээрээ  1.2 тэрбум  тушаана. Үүн дээр урьдчилж төлсөн 600 саяыг нэмэхээр  1 тэрбум 816 сая төгрөг болж байна. Дараа нь Сонгуулийн Ерөнхий хороонд бүртгүүлэх албан ёсны 3 нэр дэвшигчээс авах мөнгө дахиад 608.1 сая. Нийт дүн нь 2 тэрбум 217 сая төгрөг болж байна.
 
 
 
Тэгвэл С.Эрдэнийн халаас руу 2 тэрбум 217 сая төгрөг шургуулан нэр дэвшихээр горилж буй эдгээр 6 нэр дэвшигч хэн нь хэн бэ?
 
1.  Монгол Улсын гавьяат эмч Б.Бейсен. Хувийн эмнэлэгтэй. Гэвч сүүлийн үед түүнийг хахуул авч олон хүнийг группт  оруулдаг, эндээсээ асар их ашиг олдог гэсэн хэл ам дэгдээд байна. Тодруулбал, эмнэлэгийн магадлагааг хуурамчаар үйлдэж байгаа хэрэгт холбогдоод байгаа.
2. Зам тээврийн дэд сайд  асан Х.Ержан. Дэд сайд байхдаа албан тушаалаа ашиглан ИНЕГ-ын тэтгэлгээр өөрийн хүү Б-г АНУ-ын Канзасын их сургуульд агаарын зайн инженер мэргэжлээр сургахаар явуулсан хэргээр АТГ-т шалгагдаж, хариуцлага хүлээсэн.
3. Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Ш.Жандос оюутны холбоогоор гарч ирсэн. Улс төр болон төрийн албаны талаар туршлага тун нимгэн. Түүний аав аймагтаа зочид буудал, рестран ажиллуулдаг, бийлэгжүү нэгэн учраас хүүгийнхээ сонгуулийн зардлыг ёстой нөгөө гэрээ зараад ч хамаагүй гаргаж өгөхөөр шийдсэн гэнэ.
4. “Монистройэра” ХХК-ийн захирал Р.Гажайв. Барилгын компанитай. АН-ын үед томоохон тендерүүд авч бэлжсэн.
5. УИХ-ын гишүүн Д.Мурат. УИХ-д дөрвөн жил суухдаа бөгс бөөрний хэрүүлээрээ хамгийн их алдаршиж, ичимдэг эрхтнээ ил гаргаж, охид хүүхнүүд айлгасан, хамгийн увайгүй гишүүдийн нэг.
6. УИХ-ын гишүүн асан А.Бакей.  УИХ-ын гишүүн болонгуутаа эхнэрээ төрийн яаманд ажилд оруулж, төрсөн нутагтаа бүхий л ах дүү нараа дарга болгон томилж нутагтаа асар их нэр хүндээ алджээ. Тодруулбал А.Бакей гишүүн болсныхоо дараа төрсөн дүүгээ Баян-Өлгийн аймгийн ЗДТГ-ын дарга, төрсөн ах нь Цэнгэл сумын засаг дарга гэх мэт албан тушаал авч, аймгийг ах дүү нарын хувийн компани болгон хувиргаж байжээ.