З.Энхболдын ээлжит тактик ил болов уу

A- A A+
З.Энхболдын ээлжит тактик ил болов уу

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу өнөөдрөөс  сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нэр дэвшүүлэх ажиллагаагаа, бие даагчид 801-ээс дээш гарын үсгээ цуглуулах хугацаа эхэлж байна. Бие даагчдын хувьд УИХ-ын сонгуулийн хуульд Бие даан нэр дэвшүүлэгч нь Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтад тухайн сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй тооны сонгогчдын гарын үсгийг зуруулна гэж заасан. Ингэхдээ мөн л санал авах өдрөөс 45 хоногийн өмнө буюу өнөөдрөөс гарын үсэг цуглуулах ажиллагааг эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгавар болгох юм.

Тэгвэл улстөрийн намууд мөн өнөөдрөөс эхлэн нэр дэвшигчээ тодруулах хуралдаанаа хийж эхлэх учиртай. Эрх барьж байгаа МАН-ын хувьд нэр дэвшигчээ тодруулах Бага хурлаа энэ сарын 15, 16-ны өдрүүдэд товлоод байгаа. Харин Ардчилсан намын хувьд нэр дэвшигчээ тодруулах ҮБХ-ны хурлаа тавдугаар сарын 15-нд хийхээр болсон.

Өнөөдрөөс УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээ илэрхийлсэн зарим хүмүүсийн тойргууд тодроод ирлээ. Тухайлбал, Баянзүрхэд өрсөлдөнө гэж байсан Т.Ганболд Дархан Уул аймагт өрсөлдөхөөр болж, 800 хүний гарын үсэг цуглууж байгаагаа зарлав. Мөн хуульч М.Ичинноров Баянзүрх дүүргийн 22 дугаар тойрогт өрсөлдөхөө цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдээллээ.

Тэгвэл Сонгуулийн бэлтгэл ид өрнөж байгаа энэ цаг үед УИХ-ын сонгуульд өрсөлдөх зарим нэгэн хүмүүсийн арга заль улам нарийсч байна гэхэд хилсдэхгүй болов уу. Жишээлбэл, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан, АН-ын даргын зөвлөх З.Энхболд.

Эл эрхэм сүүлийн хэд хоногт Дархан уул аймаг руу бараг л жим гаргаж, тус аймагт өрсөлдөхөөр бэлтгэл базааж буй дүр эсгэн, нүүр хуудастаа Дарханы зам, Дарханы МАН-ын дампуу хувьчлал гэсэн цуврал лайвууд хийж, Дарханыханд ая тал засч эхэлсэн. Гэтэл З.Энхболд Зөвлөх сурсан зангаараа халз өрсөлдөхөө зарласан Э.Бат-Үүл нарын хүмүүсийг төөрөгдүүлж, сүүлээ хавчсан нохой шиг зугтаж байгаа нь энэ аж.

Ардчиллын дайснуудтай тэмцэхийн тулд, Ардчиллын эсрэг тэмцэж буй хүн бүртэй тэмцэх ёстой гэж шулуухан хэлсэн Э.Бат-Үүлээс айсандаа тэрбээр ийн жүжиглэж яваа гэх бор шувуу ч нисч явна лээ. Сураг дуулах нь З.Энхболд  өрсөлдөгч нараа энэ мэт явуургүй аргаар сонгуульд оруулахгүй байх тактик хэрэглэж байгаа бөгөөд тэрбээр энэ удаагийн сонгуульд Баянзүрх дүүргээс нэр дэвшихээр тохироо хийсэн гэх мэдээлэл ч байгаа юм.