Тавантолгой-Зүүнбаянгийн эхний 21 км төмөр замыг угсарлаа

A- A A+
Тавантолгой-Зүүнбаянгийн эхний 21 км төмөр замыг угсарлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн ажлын хэсгийн ахлагч, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан болон албаны бусад хүмүүс тавдугаар сарын 9, 10-ны амралтын өдрүүдэд Дорноговь, Өмнөговь аймагт ажиллаж, Үндэсний их бүтээн байгуулалт Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414,6 км төмөр замын ажлын явцтай газар дээр нь танилцлаа. Өнөөдрийн байдлаар тус төслийн хэмжээнд 3000 орчим хүн хүч, 1000 гаруй техник хэрэгсэл ажиллаж байна. Төмөр замын дээд бүтцийг угсарч буй Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Зам засварын машинт станцын 4 бригад эхний 21 км төмөр замыг угсарч дуусаад байна.

Эх сурвалж: ЗТХЯ