МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдлөө

A- A A+
МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдлөө

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Удирдах зөвлөлийн хурал өчигдөр болж, 2020 оны дөрөвдүгээр сарын 30-нд өгсөн Ерөнхийлөгч Х.Мандахбаярын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлийг хэлэлцэн, шийдвэрлэлээ. Үүнтэй холбогдуулан МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Удирдх зөвлөлийн гишүүн, Хууль, мэргэжлийн ёс зүй хариуцсан Дэд ерөнхийлөгч З.Боргилмааг томилсон байна.

Хорио цээрийн дэглэм цуцлагдсан үед дүрмийн дагуу ээлжит бус Их хурлыг зарлан хуралдуулахаар тогтов.