АН-ыг муухай харагдуулсан  “Алтан гадас”-ынханд холбогдох хэргүүд

A- A A+
АН-ыг муухай харагдуулсан  “Алтан гадас”-ынханд холбогдох хэргүүд

 

 АН-д олон фракцууд байдгийн нэг нь “Алтан гадас”. “Алтан гадас”-ынхан харин АН дахь томоохон хэргүүдийн эзэн болдог нь нууц биш.

  Улаанбаатарыг Утаанбаатар болгоход асар их хүчин зүтгэсэн  нүүрсний Л.Гансүх, “Цэвэр агаар сан”-гийн Н.Хүрэлсүх нар Н.Алтанхуягийн цэргүүд. Н.Хүрэлсүхийн “Цэвэр агаар сан”-г тоносон хэмээх асуудалд гэхэд охин А.Саранзаяа нь холбогдож АТГ-т шалгагдаж байсан. Н.Хүрэлсүх “Цэвэр агаар сан”-г удирдаж байгаад хэдэн тэрбумаар нь хусчихсан учраас анхан шатны шүүхээс 8 жилийн ял авч байсан удаатай. Тэдэн дээр авилга авсан гэгдсэн ерөнхий прокурор асан Д.Дорлигжав, офшор данс, офшор компанитай Оюутолгойн гэрээг гардаж хийсэн С.Баярцогт, “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэс-Монгол”-ыг удирдаж байсан Б.Энэбиш, Я.Батсуурь, хүргэн Дэнзэн, Ч.Сайханбилэгийн Эрдэнэт-ийн 49 хувь, Хөгжлийн банкны хэргүүд бүгд “Алтан гадас”-ынтай холбоотой. Харин Б.Энэбиш нь шалгагдаж байгаад оргож, Олон улсын цагдаагийн байгууллага интерполоор эрэн сурвалжлагдаж байлаа. Эгчийнхээ охины найз залуу Г.Дэнзэнг Засгийн газрын хэрэг Эрхлэх газрын дэд даргаар томилуулж, түүгээр ч үл барам тэр дүүгийнхээ эхнэр буюу эгчийнхээ охинд 17 тэрбумын үнэтэй тендер өгүүлэх гэж байсан тухай асуудал ч гарсан. Уг хэрэг явсаар сураг алдраад дуусч байх шиг байна.

Н.Алтанхуяг “Алтангадас” фракцаа нам болгох гэнээ гэсэн яриа аль 2016 оны сонгуулийн дараагаас яригдаад эхэлсэн юм. Тэрээр “Нэгдмэл Монгол” хөдөлгөөн байгуулж, УИХ-ыг тараагаад маргааш нөгөөдөргүй сонгууль явуулна гэж мөрөөдөж ч  байсан удаатай.   Энэ удаагийн сонгуулиар Н.Алтанхуягийн зүгээс АН-ын ялах магадлалтай 10-аад тойрог дээр С.Баярцогт, нүүрсний Л.Гансүх зэрэг өөрийн фракцын 10-аад хүнийг бие даагчаар бүртгүүлчихээд С.Эрдэнээс зөвхөн өөртөө АН-аас нэр дэвших мандат нэхэж байгаа. Эс өгвөл АН-ын саналыг хуваана гэж байна.

АН-ын дарга байсан, Монгол улсын Ерөнхий сайд байсан Н.Алтанхуяг угтаа бол зөвхөн “Алтан гадас”-ын л дарга байж, бүр “Алтан гудас” болтлоо бүхнийг хамж ирсэн. Одоо АН-ыг системийнх нь хувьд үгүй хийн ялагдуулж, өөрөө харин “амьдрахаар” зүтгэж явна.  Тэдэнд АН-аас нэр дэвших нэр, нүүр үлдсэн үү?

С.Самбуу