Хэнтий, Сүхбаатар аймагт зам хааж эхэллээ

A- A A+
Хэнтий, Сүхбаатар аймагт зам хааж эхэллээ

Онцгой байдлын ерөнхий газар, Цаг уур орчны шинжилгээний газраас өнөө, маргаашдаа хүчтэй салхи, цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтэрнэ хэмээн анхааруулж, гамшгийн дохио өгч байна. Иймд Сүхбаатар аймаг тавдугаар сарын 15-ны 08.00 цагаас эхлэн 17-ныг хүртэл зам хаасан тухай мэдээллээ. Мөн Хэнтий аймгийн Засаг дарга тавдугаар сарын 14-нд захирамж гаргаж, тавдугаар сарын 15-ны 10.00 цагаас эхлэн зам давааг тодорхойгүй хугацаагаар хаасныг зарлаж байна.