НАМАА ЯЛУУЛАХ ХАРИУЦЛАГАТАЙ ҮҮРГИЙГ Я.СОДБААТАР, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ХҮЛЭЭЖ, ЭНЭ СОНГУУЛИЙГ ӨНЖИНӨ

A- A A+
НАМАА ЯЛУУЛАХ ХАРИУЦЛАГАТАЙ ҮҮРГИЙГ Я.СОДБААТАР, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ХҮЛЭЭЖ, ЭНЭ СОНГУУЛИЙГ ӨНЖИНӨ

 

УИХ-ын ээлжит сонгууль болоход 38 хоног үлдэж байна. 4 жилийн давтамжтай явагддаг их хурлын сонгууль ард түмний хувьд ирэх дөрвөн жил хэнээр удирдуулж, хэрхэн зөв сонголт хийх, ямар улс төрийн намыг сонголтоо болгох вэ гэсэн нарийн зурвас дээр ирдэг. Улс төрийн нам болоод улс төрчдийн хувьд ч мөн ялгаагүй өндөр хариуцлага үүргийн өмнө ирж сонгуульд ялалт байгуулах чанга үүрэг төв штабыг удирдан ажиллаж байгаа нөхдөд ирдэг.

Тэгвэл 2020 оны МАН-ын УИХ-ын сонгуулийн төв штабыг Я.Содбаатар, Д.Амарбаясгалан, Ж.Энхбаяр нар удирдан ажиллаж, нэр дэвшихгүй өнжихөөр болсон байна. Уг нь тэд дэвшсэн бол намдаа нэг нэг суудлыг асуудалгүй авчирхаар улс төрчид. УИХ-ын гишүүн Я.Содбаатарын хувьд Өвөрхангай аймгаас хоёр дахь удаагаа сонгогдон УИХ-д сууж байгаа, сонгогдсон тойрогтоо хамгийн их ажил хийсэн гишүүдийн нэг. Гэсэн ч энэ удаа тэрээр намынхаа гал тогоог барьж, төв штабаа удирдан кординатлхаар сонголтоо хийжээ. Мэдээж туршлагатай, итгэлтэй хүнээ МАН-ын дарга У.Хүрэлсүх сонгож түлхүүрээ өгсөн нь мэдээж. МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн хувьд ч ялгаагүй залуу туршлагатай улс төрч, 2016 оны УИХ-ын сонгуульд нам нь 65 суудал авч олонхи болоход мөн намынхаа генсекээр ажиллаж байлаа. Энэ удаагийн сонгуульд Говь-Алтай аймагт нэр нь хүчтэй яригдаж байсан ч тэрээр нэр дэвшихээс татгалзаж, намаа сонгуульд амжилттай оруулах сонголтыг хийжээ.

Сөрөг хүчин АН-ын хувьд мөн шилдэг, нуруутай гэсэн улс төрчдөөрөө сонгуулиа удирдуулан ажиллахаар болсон байна. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг удирдаж амжилттай оролцсон УИХ-ын гишүүн Я.Санжмятав, Тагнуулийн ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан З.Энхболд нар АН-ын сонгуулийг удирдана.