БИЕ ДААГЧДЫГ ДЭМЖИЖ БАЙГААГАА СОНГОГЧИД ИНГЭЖ ДҮГНЭЖЭЭ

A- A A+
БИЕ ДААГЧДЫГ ДЭМЖИЖ БАЙГААГАА СОНГОГЧИД ИНГЭЖ ДҮГНЭЖЭЭ

Сонгуулийн хуулийн 29.2, 31.2,31.3-д заасны дагуу бие даан нэр дэвшихийг горилогчид өөрийг нь дэмжиж буй 801 хүний гарын үсгээ зуруулах ажлаа БИД76-гийнхан хуулийн хугацаандаа амжилттай дуусгалаа. 

Сонгогчид бие даагчдыг дэмжиж байгаа нь ямар нэг намын харьяалалд орж, намын бодлого нэрээр олон нийтийн өмчид  хуруу дүрээгүй гэдгийг хэлж байв. Мөн  өөр өөрсдийн зүгээс дүгнэлт гарган, улс орны хөгжилд хувь нэмрээ оруулах хүсэл тэмүүлэл, зорилготой мэдлэг чадвартай эрдэмтэд, судлаачид, эдийн засагчид байгааг талархан хүлээн авч байгаагаа онцолжээ. 

БИД76 нэгдлийн бие даан нэр дэвшихийг горилогчдын 31 хувь нь эрдэмтэн, профессор, 33  хувь нь магистр ,19  хувь нь магистрантур үлдсэн нь докторант юм байна.

Нийт 208 бие даагчдаас эхний 87 хүний мөрийн хөтөлбөрийг улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах  зөв зүйтэй хөтөлбөр гэж дүгнэсний дотор БИД76 нэгдлийн олон хүмүүсийн нэр багтсан юм. Сонгуулийн хуулийн дагуу энэ сарын 22-ноос дотор бие даан нэр дэвшихийг горилогчдын мөрийн хөтөлбөрийн дүгнэлтийг СЕХ өгөх учиртай.