“Хайртай бүхнийхээ төлөө” хариуцлагатай байхыг уриалсан шинэ дуу төрлөө

A- A A+
“Хайртай бүхнийхээ төлөө” хариуцлагатай байхыг уриалсан шинэ дуу төрлөө

“Хайртай бүхнийхээ төлөө” хэмээх нэгэн сайхан дуу өнөөдөр сонсогчдод хүрч байна. Эдийн засагч Дуламсүрэнгийн Доржпүрэвийн захиалгаар “Харанга” хамтлагийн хөгжимчин, ая зохиогч Ц.Чулуунбатын бүтээсэн энэ дуу нь цар тахлын халдварын үед хүн бүр хайртай гэр бүл, хамт олон, найз нөхөд, эх орныхоо төлөө хариуцлагаа ухамсарлаж эрүүл мэндээ хамгаалах, эв нэгдэлтэй байхыг сануулсан уриа дуудлага болжээ. Энэхүү бүтээлийг залуу дуучин Б.Баярцэцэг, А.Хишигдалай, Улсын филармонийн гоцлол дуучин Н.Наранбаатар, дуучин Чойжоо буюу Б.Чойжилсүрэн нар хамтран дуулж, олны хүртээл болгосон байна. Коронавирусийн халдварын эрсдэлийн үед халдварыг эх орондоо тархаахгүйн тулд цаг наргүй зүтгэж байгаа эрүүл мэндийн манаач болсон эмч ажилчдад дэмжлэг үзүүлэхээр анхны хандивыг Д.Доржпүрэв өргөснөөр хандивын цуваа үргэлжилж монголчууд хүнд хэцүү үед нэгдэж чаддагыг харуулсан. Харин энэ удаа энхүү дуугаараа мнголчуудын сэтгэл зүйд гэрэл гэгээ өгч, аюулт цар тахлын эсрэг хайртай бүхнээ хамгаалах, эв нэгдэлтэй байж хамтдаа энэхүү аюулт өвчний эсрэг нэгдэхийг уриалснаараа үнэтэй бүтээл болж чаджээ.