Төрийн соёрхолт дуучин Д.Болд “Удаанаар” нэртэй шинэ уран бүтээл гаргажээ

A- A A+
Төрийн соёрхолт дуучин Д.Болд “Удаанаар” нэртэй шинэ уран бүтээл гаргажээ

Төрийн соёрхолт дуучин Д.Болд “Удаанаар” нэртэй шинэ уран бүтээлээ үзэгчдийн хүртээл болгожээ. Энэхүү дуу нь түүний “90’s LOVE” нэртэй 13 дахь шинэ цомогт багтах аж. Энэхүү уран бүтээлийн аяыг Д.Болд өөрөө зохиосон ба үгийг Vande бичжээ. Шинэ өнгө төрх, өвөрмөц зураг авалтын шийдэл бүхий уг дууг цацагдсанаас нь хойш 17 цагийн дотор 50 мянга орчим хүн youtube сувгаар дамжуулан үзсэн байна. Тус клипний зураг авалтыг TJ энтертайнмент хариуцан ажилласан байна.