Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо өмнөх сараас 4.2 хувиар буурчээ

A- A A+
Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо өмнөх сараас 4.2 хувиар буурчээ

Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2020 оны тавдугаар сард ажилгүй 6.1 мянган иргэн шинээр бүртгүүлжээ. Харин бртгэлтэй байсан 2.3 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 4.7 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна.

Үүнээс Улаанбаатар хотод 2020 оны тавдугаар сард нийт 2.4 мянган иргэн нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 924 иргэн ажилд зуучлагдан оржээ.

Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 343 (1.7%) нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа бөгөөд 161 (46.9%) нь эмэгтэйчүүд байна.