Монголын паралимпын тамирчид Япончуудын хандиваар эх орондоо ирэхээр болжээ

A- A A+
Монголын паралимпын тамирчид Япончуудын хандиваар эх орондоо ирэхээр болжээ

Японд хамтарсан бэлтгэл хийж байсан Монголын паралимпын тамирчид цар тахлын улмаас тус улсад хөл хорионд орсон юм. Манай тамирчид Японы тамирчидтай хамтарсан бэлтгэл хийж тэндээсээ Арабын нэгдсэн Эмиратыг зорьж олон улсын тэмцээнд оролцохоор төлөвлөөд байлаа. Гэвч өнгөрсөн хоёрдугаар сараас хойш хаашаа ч явах боломжгүй болж, Японд амьдарч байгаа юм.

Харин маргаашийн чартер нислэгт багтаж дөрвөн сарын дараа эх орондоо ирэхээр болжээ. Манай паралимпын тамирчдын нутаг буцах зардлыг Японы Шизүока мужийн Яэзү хотын Засаг даргын Тамгын газар болон ард иргэд хандив цуглуулан гаргаж өгчээ.