Жүжигчин О.Дөлгөөн “Байгаль эн тэргүүнд, Хогоор бүү хорло” аянд нэгдлээ

A- A A+
Жүжигчин О.Дөлгөөн “Байгаль эн тэргүүнд, Хогоор бүү хорло” аянд нэгдлээ

ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албанаас иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх шинэ үеийн нэгдмэл үзэл, төлөвшил, байгаль хамгаалах зөв дадал хандлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Байгаль эн тэргүүнд” төслийг хэрэгжүүлж эхэлсэн билээ.

Хөрс, усны бохирдлын эх үүсвэрийг бууруулах, экологийн тэнцвэрт байдал алдагдахаас урьдчилан сэргийлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн буруу дадал хандлагыг өөрчлөх, зөв соёлыг төлөвшүүлэх, зөв үйлдэлд уриалах, эерэг өөрчлөлт гаргах зорилгоор “Хогоор бүү хорло” хэсэгчилсэн арга хэмжээг өнөөдрөөс эхлэн ирэх сарын 10-ны хооронд сарын хугацаанд ШУА-ын Хими, химийн технологийн хүрээлэн, “Эм си эс Коко кола”, “Монкон пропортиз” компанитай хамтран хэрэгжүүлэх юм.

Тэгвэл “Байгаль эн тэргүүнд, Хогоор бүү хорло” аянд Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин О.Дөлгөөн нэгдлээ. Тэрбээр аянд нэгдэж байгаагаа цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ. МУСТА,жүжигчин О.Дөлгөөн: Сайн байна уу ? Бид АНУ- аас та бүхэнтэй мэндчилж байна. ЦЕГ болон Экологийн Цагдаагийн Албанаас зохион байгуулж буй “БАЙГАЛЬ ЭНД ТЭРГҮҮНД | ХОГООР БҮҮ ХОРЛО” аянд бид гэр бүлээрээ нэгдлээ.Ердөө 12 минут хэрэглэгддэг хирнээ хөрсийг 500 жил үхжүүлдэг гялгар уутнаас татгалзаж байгальд ээлтэй хэрэглээг сонгоцгооё. Би Байгальд хоргүй” хүүгийнхээ жилийн өмнө зурж өгсөн тороор гангарлаа” хэмээн бичжээ.