Нийслэлд оройдоо бага зэргийн бороо орно

A- A A+
Нийслэлд оройдоо бага зэргийн бороо орно

Зургаадугаар сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, төв, говь,зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар  бороо орно. Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүсч, шороон шуурга шуурна. Говь-Алтайн нуруу, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 10-15 градус, говийн бүс нутгийн зүүн  хэсгээр 30-35 градус,  говийн бүс нутгийн  хойд хэсгээр 24-29 градус,  бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмоор: үүлшинэ. оройдоо бага зэргийн бороо орно.дуу цахилгаантай. салхи баруун өмнөөс хойш эргэж  секундэд 6-11 метр, зарим үед 12-14 метр хүрч ширүүснэ. 22-24 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 12 градус дулаан, харьцангуй чийг 75  хувь, агаарын даралт  860 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

Эх сурвалж: Цаг уур, орчны шинжилгээний газар