Засгийн газар ээлжит бусаар хуралдаан 10:00 цагт эхлэн үргэлжилж байна. Уг хурлаар Үндэсний геологийн албыг байгуулах тогтоол баталлаа. УУХҮ-ийн сайдын батлагдсан төсвийн хүрээнд зохицуулалт хийнэ. Газар нутгийн нийгэм-эдийн засгийн байдалд үнэлгээ дүгнэлт өгөх, ашигт малтмалын нөөц баялгийг тодорхойлох үүрэгтэй аж. Өнөөдрийн хуралдаанаар таван асуудал хэлэлцэж, хоёр асуудалтай танилцах ба хуралдаанаар хэлэлцэх асуудлын товыг хүргэж байна.
| № | Хэлэлцэх асуудал | Засгийн газрын гишүүн |
| 1. | Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэнгийн санаачлан боловсруулсан “Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-д Засгийн газраас өгөх санал, дүгнэлт | Ц.НЯМДОРЖ |
| 2. | “Үндэсний геологийн алба байгуулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл* | Д.СУМЪЯАБАЗАР |
| 3. | “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Засгийн газрын 2019 оны 361 дүгээр тогтоолоор баталсан Авто замын өргөтгөл, шинэчлэлтийн барилгын ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицол тогтоох тухай/* | Д.СУМЪЯАБАЗАР |
| 4. | Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээг цуцлах эрх олгох тухай Засгийн газрын тогтоолын төсөл* | Д.СУМЪЯАБАЗАР |
| 5. | Бусад асуудал* | У.ХҮРЭЛСҮХ |
Танилцуулах асуудал
| 6. | Монгол Улсын Шадар сайдын орон нутагт ажилласан дүнгийн талаар /Дорноговь, Өмнөговь аймаг/ | Ө.ЭНХТҮВШИН |
| 7. | Газрын тос боловсруулах үйлдвэрийн талаар | Д.СУМЪЯАБАЗАР |

















