Ц.Ганзориг: Г.Амартүвшинг Монгол Улсын харьяатаас хассан зарлигийг хуурамчаар үйлдсэнийг ТЕГ шалгаж байна

A- A A+
Ц.Ганзориг: Г.Амартүвшинг Монгол Улсын харьяатаас хассан зарлигийг хуурамчаар үйлдсэнийг ТЕГ шалгаж байна

УИХ-ын сонгуулийн 29 дүгээр тойрогт буюу Хан-Уул дүүрэгт МАН-аас нэр дэвшиж буй Г.Амартүвшинг Голланд буюу Нидерландын Вант улсын иргэний харьяалалтай байж болзошгүй холбогдох баримтууд ил болсоор байна. Хамгийн сүүлд Г.Амартүвшинг Монгол Улсын харьяатаас хассан Ерөнхийлөгчийн зарлиг ил боллоо. Тодруулбал, Г.Амартүвшингийн өөрийнх нь хүсэлт болон Гадаадын иргэн харьяатын газрын дүгнэлтийг үндэслэн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2014 оны нэгдүгээр сарын 08-ны өдөр түүнийг Монгол улсын харьяатаас гаргасан зарлиг байв. Тэгвэл Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг "2014 оны ерөнхийлөгчийн 02 тоот зарлигийг хуурамчаар үйлдсэнийг Тагнуулын Ерөнхий газар шалгаж байна. Г.Амартүвшин Монгол Улсын иргэн мөн" хэмээн сошиал хаягаараа мэдэгдлээ.