“The Hu” хамтлагийн тоглолт энэ сарын 28-нд болно

A- A A+
“The Hu” хамтлагийн тоглолт энэ сарын 28-нд болно

"The HU" хамтлаг УОК-ийн үйл ажиллагаанд хандив өргөх тоглолтоо түр хугацаагаар хойшлуулаад байсан билээ. Тэгвэл тэд энэ ням гарагт буюу зургаадугаар сарын 28-ны 22:00 цагт White Rock Center-т тоглолтоо хийхээр боллоо. 

Уг хандивын  тоглолтыг “The HU” хамтлаг “Хүрээ энтертайнмент” ХХК-тай хамтран МҮОНРТ-ээр шууд дамжуулан хүргэх бөгөөд ивээн тэтгэгчээр Мобиком Корпораци, Хаан Банк ажиллаж байна.

"COVID-19"-ийн эсрэг амжилттай тэмцэж, ард иргэдээ хамгаалж буй хүмүүст талархан,  иргэн бүр хариуцлагатай байх нь чухал энэ цаг үед урьдчилан сэргийлэх, хамгаалах ажиллагааг сулруулахгүй, сонор сэрэмжээ алдахгүй байхыг нийт монголчууддаа сануулж уг тоглолтыг зохион байгуулж байгаа аж. 

МҮОНРТ-ээр шууд дамжуулан дунджаар хоёр цаг орчим үргэлжлэх тоглолтын үеэр үзэгчид, ард иргэд мөнгөн хандиваа Хаан банкны данс болон Candy данс руу шилжүүлэх боломжтой ба тоглолтын хугацаанд цугларсан хандивыг COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зориулж Улсын Онцгой комисст хандивлана.