Хүүхдийн сурын харвааг энэ жил зохион байгуулахгүй

A- A A+
Хүүхдийн сурын харвааг энэ жил зохион байгуулахгүй

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой, Үндэсний их баяр наадамд хүүхдийн сурын харвааг зохион байгуулахгүйгээр зөвхөн насанд хүрэгчдийн дунд зохиохоор болжээ.

УОК, ХӨСҮТ-ээс гаргах зөвлөмжийн дагуу ийнхүү нийт 640 харваач цэц мэргэнээ сорих юм.

Тэднийг ирэх долоодугаар сарын 1-5-ны хооронд бүртгэж, C1, VTV, STAR, TM гэсэн дөрвөн телевизээр шууд дамжуулах аж.