АНУ-д нэг өдөрт 50 мянган шинэ тохиолдол илэрлээ

A- A A+
АНУ-д нэг өдөрт 50 мянган шинэ тохиолдол илэрлээ

АНУ-д нэг өдрийн дотор коронавируст халдварын 50 мянган шинэ тохиолдол илэрснээр тус улс дахь нийт халдвар авагсдын тоо 2,77 сая боллоо. Харин дэлхий даяар нэг өдөрт 196 мянган шинэ тохиолдол илэрч, 4839 хүн нас барснаар нийт нас баралтын тоо 518 мянгад хүрэв.

Нийт халдвар авагсдын тоо 10,7 сая байгаагаас 5,9 сая нь эдгэрсэн. Пакистан 100 мянгаас олон хүнээ эдгээсэн 13 дахь улс болсон бол Колумби 100 мянгаас олон хүн халдвар авсан 20 дахь орон боллоо.

Хамгийн олон хүн эдгэрсэн орнууд:

АНУ - 1,164,072

Бразил - 826,866

ОХУ - 422,931

Энэтхэг - 359,896

Чили - 245,443

Иран - 191,487

Итали - 190,717

Герман - 179,800

Перу - 178,245

Турк - 175,422

Мексик - 134,957

Саудын Араб - 132,760

Пакистан - 100,802