Токио-Улаанбаатар тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд

A- A A+
Токио-Улаанбаатар тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд

Улаанбаатар-Токио-Улаанбаатар тусгай үүргийн нислэг долоодугаар сарын 4-ний өдөр буюу маргааш үйлдэгдэнэ. Маргааш үйлдэгдэх нислэгтэй холбогдуулан Токио хот дахь Элчин сайдын яамнаас дараах анхааруулгыг хүргэж байна. 

Нислэгийн бүртгэл Нарита ОУНБ-ын Терминал №1-ийн “F“ каунтер дээр өглөөний 11.00 цагт эхэлнэ.

Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн ОМ 502 нислэг 7 дугаар сарын 4-ны өдрийн 14.40 цагт Нарита ОУНБ-аас хөөрнө

УОК-оос ирүүлсэн нэрсийн жагсаалтын дагуу тус нислэгт багтсан иргэдэд ЭСЯ-наас нэг бүрчлэн утсаар мэдэгдсэн болно.

Токио дахь МИАТ-ийн төлөөлөгчийн газраас тус нислэгт багтсан иргэн бүртэй нэг бүрчлэн утсаар холбогдон тийзийн бичилтийг хийж байгаа болно.