Дуу цахилгаантай аадар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжил

A- A A+
Дуу цахилгаантай аадар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжил

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр өнөөдөр нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Мөн маргааш буюу долдугаар сарын 6-нд зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.

Мөн ойрын өдрүүдэд өдөртөө халалтын улмаас зурвас газраар түр зуурын ширүүн аадар бороо, мөндөр орж, үер буух, борооны өмнө салхины түр зуурын хүчтэй ширүүсэлт ажиглагдах тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас анхаарууллаа.