Дугаарын хязгаарлалт долдугаар сарын 11-16-ныг хүртэл ҮЙЛЧЛЭХГҮЙ

A- A A+
Дугаарын хязгаарлалт долдугаар сарын 11-16-ныг хүртэл ҮЙЛЧЛЭХГҮЙ

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар иргэд долдугаар сарын 11-16-ныг хүртэл тав хоног амарна.

Энэ хугацаанд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй болохыг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Харин долдугаар сарын 16-наас буюу Пүрэв гарагт 4,9-өөр төгссөн дугаартай автомашин замын хөдөлгөөнд оролцохгүй байж хэвийн горимд шилжинэ.

НИТХ-аас баталсан журмаар: 

Даваа гарагт: 1,6

Мягмар гарагт: 2,7

Лхагва гарагт: 3,8

Пүрэв гарагт: 4,9

Баасан гарагт:  0,5-аар төгссөн дугаартай автомашин замын хөдөлгөөнд оролцдоггүй билээ.

Хот, хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөн хэвийн үргэлжлэхийг холбогдох албаныхан онцло