Н.Учралыг Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргаар сонголоо

A- A A+
Н.Учралыг Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргаар сонголоо

УИХ-ын Анхдугаар чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” УИХ-ын тогтоолыг баталсан. Ингэснээр УИХ 11 Байнгын хороотой ажиллахаар болж байгаа юм.

Мөн өнөөдрийн хуралдаанаар Байнгын хороодын бүрэлдэхүүнийг баталсан юм. Бүрэлдэхүүнийг баталсантай холбоотойгоор Байнгын хороод хуралдаж, дарга нараа сонгосон байна.

Ингээд

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар Б.Баттөмөр

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Х.Болорчулуун

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар Ж.Мөнхбат

Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны даргаар Б.Бат-Эрдэнэ

Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргаар Н.Учрал

Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар М.Оюунчимэг

Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Л.Энх-Амгалан

Төсвийн байнгын хорооны даргаар Б.Жавхлан

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргаар Б.Чойжилсүрэн

Хууль зүйн байнгын хорооны даргаар С.Бямбацогт

Эдийн засгийн байнгын хорооны даргаар Ж.Ганбаатарыг тус тус сонгосон байна.

Байнгын хорооны хуралдаанаар сонгосон дээрх нэрсийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэн батална.