Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр ирнэ

A- A A+
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр ирнэ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 10:47 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрчээ. Тус онгоц өнөөдөр 19:00 цагт газардах хуваарьтай байна.

Уг нислэгээр 269 иргэн эх орондоо ирэх юм. Үүнээс:

бага насны хүүхэдтэй гэр бүл-68,

жирэмсэн-асран хамгаалагчтай-6,

өндөр настан-29,

хөгжлийн бэрхшээлтэй-1,

эрүүл мэндийн шалтгаантай-30,

бусад хүндэтгэн үзэх шалтгаантай-135 иргэн байна.

Иргэдийг ХӨСҮТ болон “Тоёоко Инн” зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Эх сурвалж: ОБЕГ