Бэлэн гоймонд хорт хавдар үүсгэгч бодис агуулагддаг

A- A A+
Бэлэн гоймонд хорт хавдар үүсгэгч бодис агуулагддаг

Залуусын өдөр тутамдаа өргөнөөр хэрэглэдэг бэлэн гоймонд E-621, E-501 гэх химийн "онц аюултай" төрлийн бодис агуулагддаг болохыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өнгөрсөн онд тогтоосон байдаг. 

Тухайлбал, "Е-621" бодисыг олон улсад хүүхдийн хоол тэжээлд хэрэглэхийг хориглодог. Учир нь энэ нь харшилтай хүмүүсийн астма, ургамлын харшлыг хөдөлгөж, толгой өвтгөдөг юм байна. Ийм төрлийг бодис агуулсан хоол хүнсийг хэтрүүлж хэрэглэсэн тохиолдолд толгой хүчтэй өвдөх, зүрх ачааллах, дотор муухайрах, цээжээр өвдөх, бие сулрах зэрэг шинж тэмдэг илэрдэг аж. 

Мөн ДЭМБ-аас бэлэн гоймонгийн хүнсний нэмэлт болон бодисын нөлөөллийг судлахад гоймонд Е-501 бодис (Калийн хүчиллэг карбонат) ордог болохыг тогтоосон байна. Энэхүү бодис хоолонд амт, өнгө оруулах, удаан хадгалах зориулалттай хэдий ч хорт хавдар үүсгэгч "нэн аюултай" бодист тооцогддог юм байна. 

Иймд иргэд та бүхэн бэлэн гоймонг гэр бү лээрээ хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.