Маскаа зүүе, гараа угаая аян

A- A A+
Маскаа зүүе, гараа угаая аян

Агаар орчны бохирдол болон халдварт өвчнөөс өөрийгөө хамгаалахын тулд амны хаалт зүүж, гараа сайтар угаахыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөлөө. 

Өөрийнхөө болон гэр бүлийнхээ эрүүл мэндийг хамгаалж, зөв цагт, зөв амны хаалтыг зөв зүүгээрэй. 

Амны хаалтыг хэрэглэхдээ: 

Нүүрний хэлбэртээ тохируулан сонгох

Зай завсар гаргахгүй зөв зүүх

Хэрэглэх хугацааг баримтлах

Бусдад дамжуулахгүй байх зэрэг дүрмийг баримтлаарай. 

Иргэд 1800-0119 дугаараас томуу, томуу төст өвчинтэй холбоотой зөвлөгөө мэдээллийг авах боломжтой. 

Амны хаалтаа зүүж, гараа угааж COVID-19-өөс сэргийлэх зөвлөмжүүдээ сайн дагавал өвчнөөс бид сэргийлж чадна.