Ихэнх нутгаар хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

A- A A+
Ихэнх нутгаар хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст салхи шуургатай, хүйтэн байхыг онцгойлон анхааруулж байна.

Арваннэгдүгээр сарын 8-нд Хэнтэйн уулсаар, арваннэгдүгээр сарын 11-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар цас орно. Салхи 8-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. Арваннэгдүгээр сарын  11-нд нутгийн хойд хэсгээр өдөртөө бага зэрэг хүйтэрнэ гэж ЦУОШГ-аас мэдээллээ.