Зохиомол хомсдол бий болгож, үнийн хөөрөгдөл үүсгэсэн ААН-д хатуу арга хэмжээ авахыг анхаарууллаа

A- A A+
Зохиомол хомсдол бий болгож, үнийн хөөрөгдөл үүсгэсэн ААН-д хатуу арга хэмжээ авахыг анхаарууллаа

21 хоног тусгаарлагдсан тээврийн жолооч болон эхнэрээс нь коронавирусийн халдвар илэрсэн. Үүнтэй холбоотойгоор Улсын онцгой комиссоос Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг гурван хоног хааж, хичээл сургуулийн үйл ажиллагааг зогсоогоод байна.Иймд үед зохиомол хомсдол боолон үнийн хөөрөгдөл үүсгэсэн аж ахуйн нэгжид хатуу арга хэмжээ авахыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас анхаарууллаа.

ШӨХТГазар фэйсбүүк дэх албан ёсны хуудсаараа “Улсын онцгой комиссын тогтоол гарсантай холбогдуулан бүх аж ахуйн нэгжүүдэд “Зохиомол хомсдол үүсгэхгүй байх, үндэслэлгүйгээр үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх” албан шаардлагыг хүргүүлж, утсаар мэдэгдэж эхлэж байна. Зохиомол хомсдол бий болгож, үнийн хөөрөгдөл явуулсан аж ахуйн нэгжид хатуу арга хэмжээ авна” хэмээн мэдэгдсэн байна.