ДЭМБ: Халдвар авч байсан хүмүүсийг тариулахыг зөвлөв

A- A A+
ДЭМБ: Халдвар авч байсан хүмүүсийг тариулахыг зөвлөв

ДЭМБ-ын шинжлэх ухааны ажилтан Сумья Сваминатан COVID-19-ийг хөнгөн хэлбэрээр тусч байсан болон шинж тэмдэггүй тээгч хүмүүсийг энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх тариаг хийлгэх ёстой гэж мэдэгдсэн байна. Түүнээс гадна зөвхөн насанд хүрсэн хүмүүс дархлаатай болж чадна гэж онцолжээ.

Харин 16 нас хүрээгүй хүүхдүүд урьдчилан сэргийлэх тариаг хийлгэх ёсгүй гэв. Гэхдээ удахгүй хүүхдүүдийг оролцуулсан судалгаа эхэлнэ. Тиймээс ирэх саруудад илүү мэдээлэлтэй байх болно гэж ярьсан байна. Мөн одоогоор ДЭМБ-ийн энэ байр суурийг албан ёсных гэж үзэж болох эсэх нь тодорхойгүй байна. Учир нь энэ байгууллагаас өмнө нь COVID-19-өөр өвчилж байсан хүмүүс эдгэрснийхээ дараа зургаан сарын хугацаанд урьдчилан сэргийлэх тариа хийлгэх шаардлагагүй гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин