Ерөнхий сайдын зөвлөхүүд...

A- A A+
Ерөнхий сайдын зөвлөхүүд...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ албан ёсны таван зөвлөх, нэг ахлах зөвлөхтэй ажиллана. Ерөнхий сайдын зөвлөхүүд нь Л.Оюун-Эрдэнэд бодлогын зөвлөгөө өгөх, бүх талын үйлчилгээ, дэмжлэгээр хангах үндсэн үүрэг хүлээж, бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь чиглэсэн судалгаа, дүн шинжилгээ бүхий мэдээлэл, бодлогын зөвлөгөө өгөх, өдөр тутмын үйлчилгээ, дэмжлэгээр хангах чиг үүрэг хэрэгжүүлнэ. Ерөнхий сайдын зөвлөхүүд бодлогын зөвлөгөө өгөхдөө хариуцсан асуудлаар онол, арга зүй, дотоод, гадаадын туршлага, судалгаа, шинжилгээ, дүгнэлтэд үндэслэнэ гэж заасан байдаг.

Ерөнхий сайд ахлах зөвлөхөөрөө УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаярыг, Хууль зүйн бодлого хариуцсан зөвлөхөөр Л.Цэдэвсүрэнг,  Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн зөвлөхөөр А.Амундраг, Эдийн засаг хөгжлийн бодлого хариуцсан зөвлөхөөр Э.Болормааг томилсон. Мөн эртэч, эрүүл, идэвхтэй, жингийн илүүдэлгүй Монгол болгоход Ерөнхий сайдад олимпийн аварга Н.Түвшинбаяр туслана.