С.Амарсайхан: Орон нутагт V сарын 1-нээс дархлаажуулалтыг эхэлнэ

A- A A+
С.Амарсайхан: Орон нутагт V сарын 1-нээс дархлаажуулалтыг эхэлнэ

Шадар сайд С.Амарсайхан: Дэлхий нийтэд 265 вакциныг албан ёсоор бүртгэгдсэн бөгөөд 13 вакцин хэрэглээнд нэвтэрч, 9 вакциныг яаралтай горимоор хэрэглэх зөвшөөрлийг олгосон. Манай улс нийт 2,083,000 хүнийг дархлаажуулахаар болж хоёрдугаар сарын 23-нд дархлаажуулалтыг эхэлж, гуравдугаар сарын 18-ны өдрийн байдлаар 155,746 хүн эхний тун вакцинаа хийлгээд байна.

Эхний ээлжинд халдварын голомт болоод буй Улаанбаатар хотын иргэдийг хамруулах бодлого барьж байгаа бөгөөд орон нутгийн иргэдийг 5-н сарын 1-ээс вакцинд хамруулах ажлыг эхлүүлнэ .