-Сүүлийн 24 цагийн хугацаанд Монгол Улсад Covid-19 602 хүнээс илэрч, нийт 10282 тохиолдол боллоо. Харамсалтай мэдээ дуулгахад, 60 гаруй насны нэг эрэгтэй хүн нас барснаар Covid-19-ийн шалтгаант нас баралт 12 боллоо. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 282 хүн эмнэлгээс гарч, эдгэрсэн хүний тоо 5931 болж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн хувьд:
Хөнгөн – 1811, нийт батлагдсан тохиолдлын 85.5 хувь,
Хүндэвтэр – 244, нийт тохиолдлын 11.5 хувь
Хүнд – 52, нийт тохиолдлын 2.5 хувь
Маш хүнд – 12 буюу 0.6 хувийг эзэлж байгаа юм.
Сүүлийн 24 цагт орон нутагт батлагдсан тохиолдол:
Улаанбаатар – 514
Дархан-Уул – 19
Эрдэнэт – 11
Ховд аймаг – 11
Хөвсгөл аймаг – 3
Баянхонгор аймаг – 1
Архангай аймаг – 17
Булган аймаг – 4
Өвөрхангай аймаг – 5
Төв аймаг – 12
Сэлэнгэ аймаг -4
Хэнтий аймаг – 1 хүн тус тус байна.

















