Д.Үүрцайх: Цэцийн дунд суудлын хуралдааныг тодорхойгүй шалтгаанаар гэнэт хойшлуулчихлаа

A- A A+
Д.Үүрцайх: Цэцийн дунд суудлын хуралдааныг тодорхойгүй шалтгаанаар гэнэт хойшлуулчихлаа

ҮХЦ-ийн дунд суудлын  өнөөдрийн хуралдаанаар  Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд  Х.Баттулга дахин дэвших боломжтой эсэхийг хэлэлцэх байсан ч тодорхойгүй шалтгааны улмаас хойшилсан байна.

2019 онд Үндсэн хуулийг өөрчилснөөр одоогийн  Ерөнхийлөгчөөр ажилласан хүмүүс дахин нэр дэвших боломжгүй гэсэн  мэдээллийг хэд хэдэн хуульчийн зүгээс ҮХЦ-д гаргасан байдаг. Өнөөдрийн  хуралдаанд оролцсон хуульч Д.Үүрцайхаас энэ талаар тодруулахад “Цэцийн дунд суудлын хуралдааныг хойшлуулчихлаа. Ингэхдээ бидэнд ямар ч мэдээлэл өгсөнгүй. Ц.Нанзаддорж гишүүн  хуралд оролцохоос татгалзсан  гэж ойлголоо. Хуралд оролцсон бид ямар ч мэдээлэл авч чадаагүй байхад хэвлэл мэдээллийн хэрэгслээр аль хэдийнэ  Цэцийн шийдвэрийг мэдээлчихсэн. Х.Баттулга Ерөнхийлөгчийн талаас мэдээлэл тараасан гэж ойлгож байна. Дунд суудлын хуралдааны бүрэлдэхүүнийг ч  бидэнд мэдээлсэнгүй.  Ц.Нанзаддорж хуралд оролцохоос татгалзана гэдгийг нөгөө тал мэдээлээд, аль хэдийнэ мэдээ тарааж ҮХЦ-д нөлөөлж буй нь  Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбоотой ” гэлээ.