Энэтхэг, Солонгост хоёрдох хувирлын илүү хүчтэй корона вирус илэрлээ

A- A A+
Энэтхэг, Солонгост хоёрдох хувирлын илүү хүчтэй корона вирус илэрлээ

Солонгос улсад  шинэ төрлийн хоёрдох хувирлаар  мутацид орсон коронавирус илэрсэн байна. БНСУ-ын хилээр нэвтэрсэн Энэтхэгийн 9-н иргэнээс энэхүү халдвар илэрч, тэднийг тусгаарлан шинжилгээ авч байна гэж солонгосын "MBC" телевизээр мэдээллээ.

Энэхүү хоёрдох хувиралд орсон корона вирусыг дарахад  одоогоор ашиглаж байгаа эм вакцин үйлчлэхгүй байх магадлалтай бөгөөд тархалт нь маш хурдтай, нэвчилт хүчтэй байх магадлалтай. Хэрвээ хоёрдох хувирал тархвал дахин тохирсон эм эмчилгээ, вакциныг гарган автал энэхүү аймшигт вирус үргэлжилсээр байх болно гэж мэргэжилтнүүд зөвлөлдөж байна.  Тиймээс дор бүрнээ анхаарлаа сулруулахгүй байхыг хүсье гэж ард иргэддээ санууллаа.

 Энэхүү мэдээлэлтэй холбоотой байж болох нэгэн мэдээллийг  Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн байна. Тэрээр “Өчигдөр Энэтхэгт ковид 19-ын халдвар авсан хүний тоо 295041-т хүрчээ. Саяхан л өдөрт 10000 хүрэхгүй хүн халдвар авч байсан бол өнөөдөр 30 дахин нэмэгдэж халдварын “цунами” болж байна. “The Guardian” сонинд юунаас болоод халдвар нас баралт эрс нэмэгдэж байгаа талаар:

-Хамгийн гол нь Ковидын давхар мутацлагдсан B.1.617 вирус маш өргөн тархаж байгаа.

-Хинди шашны баярыг өргөн хүрээтэй тэмдэглэсэн

-Хөл хориог эрт сулруулж хоорондын зайг огт баримтлаагүй

-Эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй байдалд хүрсэн” гэсэн мэдээллийг жиргэсэн байна.

Солонгос улсад  шинэ төрлийн хоёрдох хувирлаар  мутацид орсон коронавирус илэрсэн байна. БНСУ-ын хилээр нэвтэрсэн Энэтхэгийн 9-н иргэнээс энэхүү халдвар илэрч, тэднийг тусгаарлан шинжилгээ авч байна гэж MBC телевизээр мэдээллээ.