73 настай жүжигчин Юн Ё Жон "ОСКАР" -ын шагнал хүртлээ

A- A A+
73 настай жүжигчин Юн Ё Жон

Өмнөд Солонгосын 73 настай жүжигчин Юн Ё Жон "Оскар"-ын “Шилдэг эмэгтэй туслах дүр”-ийн эзнээр тодорлоо.

Юн Ё Жон “Минари” кинонд АНУ-д цагаачилсан охиныхоо гэрбүлийг дэмжихээр БНСУ-аас ирсэн эмээгийн дүрийг бүтээсэн аж.

Тэрээр Оскар авсандаа ихэд гайхсан ч үг хэлэхдээ нэрийг нь хэрхэн зөв хэлэхийг америкчуудад заагаад “Өрсөлдөгч нартаа хэлэхэд өнөөдөр би та нараас илүү азтай байлаа. Энэ кинонд би сайн тоглосон гэхээсээ илүү магадгүй америкчууд та нар солонгос зочиддоо найрсаг хандсан, эелдэг зангаараа надад шагнал өгчихсөн юм биш биз” гэж хошигносон юм.

Юн 1975 онд дуучин Жо Ён Намтай гэрлээд замналынхаа ид үед киногоо орхиж байсан. Мөн АНУ-д цагаачилж байв. Харин нөхрөөсөө салаад 1984 онд БНСУ-д эргэн ирж, кинонд дахин тоглож эхэлсэн юм.