Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нүүрсний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр боомтуудад ажиллаж байна

A- A A+
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  нүүрсний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр боомтуудад ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хилийн боомтуудын нөхцөл байдалтай танилцахаар өнөөдөр /2021.05.06/ газар дээр нь ажиллаж байна. Гашуунсухайт хилийн боомтод  Covid-19 халдварын тохиолдол илэрч, нүүрс, зэсийн баяжмалын экспортыг өнгөрсөн сарын 30-ны өдрөөс хойш тодорхойгүй хугацаагаар зогсоод байгаа юм.

Гашуунсухайт боомтоор 76 жолооч экспорт, импорт хийхээр өчигдөр /2021.05.05/ Хятадын талд шинжилгээ өгчээ. Тэдний хариу бүгд сөрөг гарвал Гашуунсухайт хилийн боомтын экспорт, импортыг хэвийн үргэлжлүүлэх аж. Цаашдаа Гашуунсухайт хилийн боомтоор өдөрт 50 нүүрс тээврийн жолооч тээвэрлэлт хийх юм байна.

Хилийн боомтод үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Ерөнхий сайд болон мэргэжлийн байгууллагуудаас ажлын хэсэг гарч Хятадын талтай нүүрсний экспортоо сэргээх чиглэлээр ажиллаж байна. Тавдугаар сарын 4-ний байдлаар нийт 4621 жолоочоос түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийж, 1049 хүнийг вакцинд хамруулжээ. Үүний 948 нь вакцины эхний тунд хамрагдсан бол 101 нь хоёр дахь тунд хамрагджээ.