Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр (2021.05.17) 09.00 цагт Ардчилсан намын тамганы маргаантай холбоотой асуудлыг хэлэлцэж эхэлсэн. Тодруулбал, Ардчилсан намын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалт болон Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 955 дугаар захирамжийг хариуцагч болон гуравдагч этгээдийн гомдлоор хуралдаан зарлагдсан. Хурал үргэлжилж байна.
- 2024-07-01

















