Эрүүл мэндийн яам өнөөдөр (2021.05.31) Covid-19 цар тахлын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ Б.УУГАНБАЯР:
-Дархлаажуулалтын ажил эрчимтэй явагдаж байгаа учраас нийт иргэдийг дархлаажуулалтдаа заавал хамрагдахыг хүсч байна. Өвчлөл өндөр байгаа энэ үед хүн бүр халдвар хамгаалалтын дэглэмийг сайтар баримтлана уу. Ирэх сарын 15-н гэхэд Монгол Улсын ихэнх иргэд вакцинд бүрэн хамрагдсан байхаар тооцоолон ажиллаж байгаа. Вакцинжуулалттай холбоотой ташаа мэдээллийг түгээж, буруу ойлголт өгөхгүй байхыг нийт иргэдэд анхааруулж байна.
Сүүлийн 24 цагт 6026 хүнд шинжилгээ хийхэд 927 хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 558439 болж нэмэгдлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд дөрвөн хүн нас баржээ. Шинээр батлагдсан тохиолдлуудаас Улаанбаатарт 829, орон нутагт 98 тохиолдол илэрсэн байна.

















