Монголтой залгаа Тувагийн хил дээр хүний боом өвчин гарчээ

A- A A+
Монголтой залгаа Тувагийн хил дээр хүний боом өвчин гарчээ

Монгол Улстай хил залгаа ОХУ-ын Тувагийн Бүгд Найрамдах Улсын нутагт хүний боом өвчний нэг тохиолдол илэрч, хөл хорио тогтоосон байна. Тодруулбал, Монголын хилд ойр оршдог Баруун Хемчикийн хошууны Бижиктиг-Хаяа тосгоны 29 настай оршин суугчаас боом өвчний халдварын шинж тэмдэг илэрчээ.

Тухайн иргэнийг тусгаарлаж, шаардлагатай эмчилгээг хийж эхэлсэн бөгөөд ойрын хавьтал болсон хүмүүсийг эмнэлгийн хяналтад авсан гэнэ. Мөн өвчтөнөөс авсан сорьцыг мэргэжлийн лабораторийн шинжилгээнд явуулж, халдварын эх үүсвэрийг тогтоохоор ажиллаж байгаагаа орон нутгийн эрх баригчид мэдээлжээ.