СЕХ: Автомат төхөөрөмжөөс гадна гараар болон хяналтын тооллого хийнэ

A- A A+
СЕХ: Автомат төхөөрөмжөөс гадна гараар болон хяналтын тооллого хийнэ

Ерөнхийлөгчийн 2021 оны  сонгуулийн санал хураалт маргааш орон даяар 07:00 цагт эхэлнэ. Үүнтэй холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ.

Өнөө өглөө 09:00 цагаас эхлэн санал авах байранд биечлэн очиж саналаа өгөх боломжгүй эрүүл мэндийн шалтгаантай иргэдийн саналыг зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авч эхэлсэн. Санал хураалт орой 20:00 цаг хүртэл үргэлжлэх юм. Одоогоор санал хураалт үргэлжилж байна. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд 25 мянга гаруй сонгогч зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгөхөөр урьдчилан бүртгүүлжээ. Үүнийг задалбал, эрүүл мэндийн шалтгааны улмаас биечлэн санал өгөх боломжгүй 11800 иргэн байгаа бол Covid-19 халдварт өртсөн болон голомтонд ажиллаж буй нийт 7051 хүн бүртгүүлжээ.

Сонгуулийн ерөнхий хорооноос Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалтын дүн автомат санал тоолох төхөөрөмжөөс гадна гар тооллого, хяналтын тооллого хийнэ гэдгийг мэдээлэв. Мөн энэ удаагийн сонгууль бэхэн тэмдэглэгээ хийхээр болжээ.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 457 хэсгийн хороо ажиллаж байна. Хэсгийн хорооноос 3-4 баг зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авна. Нийт 1600 орчим тээврийн хэрэгсэл 3200 орчим хэсгийн хороонд алба хаагчид ажиллаж байна. Энэ нь халдвар хамгааллын дэглэм сахиулж ажиллах ёстой тул эрүүл мэндийн салбар болон онцгой байдлын алба хаагчид ажиллана.