ЭМЯ: 1460 тохиолдол илэрч, 10 иргэн нас баржээ

A- A A+
ЭМЯ: 1460 тохиолдол илэрч, 10 иргэн нас баржээ

Сүүлийн 24 цагт 1460 хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 70482 болж нэмэгдсэн бол 10 хүн нас барснаар 334 хүн халдвараас болж нас барлаа. Иймд гэртээ зочин урихгүй байх, гадуур шаардлагагүй бол явахгүй байхыг анхааруулж байна. 7100 орчим иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 4000 орчим нь хөнгөн хэлбэрийн өвчтөнүүд байгаа юм.

Мөн гэрийн хяналтад 7264 хүн байна. Эдгээр иргэд халуунаа тогтмол үзэн, сайн унтаж  амрахыг зөвлөв. Мөн өрхийн эмчээ утсаар ярихыг хүлээлгүй, өөрөө хандаж байх хэрэгтэй боллоо. Учир нь өрхийн эмч нар  маш их ачаалалтай ажиллаж байна. Өчигдөр нийслэлд дархлаажуулалтын цэгүүд ажиллаагүй. Өнөөдөр 09.00-17.00 цагийн хооронд дархлаажуулалтын цэгүүд ажиллана. Иймд иргэд дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг хүсч байна. Нас баралт өндөр байгаа учраас вакцинжуулалтад бүрэн хамрагдах шаардлагтай.

Covid-19-ийн халдварын эмчилгээ, эмнэлзүйн мэдээллээс харвал бизийн байдал:

Хөнгөн 4658

Хүндэвтэр 1942

Хүнд 560

Маш хүнд 132 хүн байна.