Удаа дараалан эхнэрээ зодсон УИХ-ын гишүүн М-ийг цагдаа шалгаж байна

A- A A+
Удаа дараалан эхнэрээ зодсон УИХ-ын гишүүн М-ийг цагдаа шалгаж байна

УИХ-ын гишүүн М эхнэрээ зодож, гэмтэл учруулсан гэх дуудлага Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт иржээ.  Тодруулбал, 2021 оны зургадугаар сарын 16-ны өглөөний  04.00 цагт УИХ-ын гишүүн М-ийн эхнэр цагдаад дуудлага өгчээ. Түүний эхнэр гэмтлийн зэргээ тогтоолгож, шүүх эмнэлгийн шинжээчид хандсан байна. Уг  хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа аж.

УИХ-ын гишүүн М-ийн энэ үйлдэл удаа дараагийнх  юм байна. Хүчирхийлэлд өртөх бүртээ эхнэр нь цагдаагийн байгууллагад ханддаг байсан гэх мэдээлэл бий. Энэ удаад цагдаагийн албан хаагчид очиход хэргийн газарт тэрбээр байгаагүй гэнэ.