Д.ЦЭЦГЭЭ: ЭЦСИЙН АМЬСГАЛАА ХУРААТАЛ Ж.МӨНХБАТААС ОХИНОО ӨМГӨӨЛНӨ, ХАМГААЛНА

A- A A+
Д.ЦЭЦГЭЭ: ЭЦСИЙН АМЬСГАЛАА ХУРААТАЛ Ж.МӨНХБАТААС ОХИНОО ӨМГӨӨЛНӨ, ХАМГААЛНА

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэртээ гар хүрч Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгагдаж байна. Эх сурвалжийн мэдээллээр Ж.Мөнхбат уг үйлдлийг гаргахдаа согтуу байжээ. Тэгвэл энэ асуудлын талаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хадам ээж Д.Цэцгээ цахим хуудаснаа  бичжээ.

"УИХ-ын гишүүн Жамъянгийн Мөнхбат эхнэр, гурван нялх хүүхдийнх нь ээж, миний амин хайртай охин Б-г удаа дараа зоддог нь үнэн боллоо. Охин минь гурван хүүхдээ бодоод аав, ээж, ах, эгч, нартаа ч хэлээгүй шаналж явсанд нь би мэдээгүй явсандаа харамсаад баршгүй. Хаалгаа цөм өшиглөж эвдсэн, одоо ч хаалганууд нь эвдэрхий хэвээрээ байгаа. Одоо би эцсийн амьсгалаа хураатал тэмцэн, өмгөөлж хамгаална Хайртай шүү охиндоо" хэмээн нийтэлжээ.