Улсын баяр наадмыг хойшлуулалгүй цахимаар хийнэ

A- A A+
Улсын баяр наадмыг  хойшлуулалгүй цахимаар хийнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар холбогдох албаныхан өнөөдөр /2021.06.23/ мэдээлэл хийлээ. 

ЕРӨНХИЙ САЙДЫН ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ.Ч.БОЛОРТУЯА:

-Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр 12-15 насны хүүхдүүдийг ирэх Даваа гаригаас “Файзер” компанийн вакцинаар дархлаажуулна. Үйлдвэрлэгч компаниас зөвлөмж авахад 12-оос дээш насны хүүхдүүдийг дархлаажуулах боломжтой гэсэн. Албан ёсны зөвлөмж энэ долоо хоногт албажиж ирнэ. Улсын хэмжээнд 12-17 насны 290 мянга орчим буюу нийт хүн амын 10 хувийг нэмж дархлаажуулах боломжтой болж байна. Одоо жирэмсэн эхчүүд, 16-17 насны хүүхдүүдийг дархлаажуулж байгаа.

Улсын баяр наадмыг нийслэлд тэмдэглэхдээ долдугаар сарын 11-13нд үзэгчгүй хийхээр болсон. Харин орон нутагт цар тахлын халдвар буурвал долдугаар сарын 20-ноос хойш тухайн аймаг, сумдын эрсдэлийн үнэлгээ хийсний дараа наадам хийх эсэхийг шийдвэрлэнэ. Засгийн газрын хуралдаанаар эрдэмтдийн багаас хөл хорио тогтоох талаар танилцуулсан. УОК-оос хөл хорио тавих албан ёсны санал гаргаагүй.